avatar
Лувсандаш Нинжжамц
Санаачилсан төсөл, удирдан зохион байгуулсан ажил, туурвисан бүтээл

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллах хугацаандаа;

  1. МҮОНРТ-ийг Хальсны технологийг халж, HD формат руу шилжүүлсэн
  2. MNB World
  3. MNB Sport
  4. MNB Гэр бүл сувгийн төслүүдийг санаачлан, нээж эфирт цацсан
  5. “MNB-ийн хүүхдүүд” 200 ортой хүүхдийн цэцэрлэг
  6. “Цагийн хүрд” хөтөлбөрийн студийн шинэчлэл
  7. Монголын радиог “Дүрстэй радио”-д шилжүүлсэн
  8. Нийт 14 уран сайхны, баримтат, олон ангит киноны ерөнхий продюсер
  9. “Монгол Нинжа дайчид” олон улсын төсөл
  10. “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн
  11. “Лозанн-2020” Залуучуудын Өвлийн Олимпийн наадмыг албан ёсны эрхтэйгээр  үзэгчдийн хүртээл болгосон
  12. Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр  үзэгчдийн хүртээл болгосон
  13. Орос хэлний “Мы поедем в Артек” тэмцээнийг 30 жилийн дараа сэргээн амжилттай зохион байгуулав.
  14. Халх голын Ялалтын 80 жилийн ойд зориулж "Болор одод" найрал дууны уралдааныг байгуулан ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайгаас шууд дамжуулав. 
  15. Монголын радиогийн дэргэдэх “Улаан бүч” чуулгын 25 жилийн ойг зохион байгуулж тэмдэглэв.
  16. Монголын Радиогийн 85 жилийн ойг удирдан зохион байгуулав.
  17. МҮОНТ-ийн 50 жилийн ойг удирдан зохион байгуулав.
  18. МҮОНРТ-д Захирлаар ажиллах хугацаандаа Хаан банк, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Монгол орон даяар өргөн цар хүрээтэйгээр 9 удаа зохион байгуулсан.
  19. МҮОНРТ-ийн Хүний нөөцийн бодлогын бичиг баримтыг боловсруулан батлуулж, ERP системд бүрэн шилжүүлсэн.
  20. МҮОНРТ-н эзэмшил газрыг Газрын албаны нэгдсэн мэдээллийн санд оруулав.
  21. МҮОНРТ-ийн өмчлөлийн барилгыг үл хөдлөх хөрөнгөөр үнэлүүлэв.
  22. МҮОНРТ-ийн хуучин болон шинэ төв, автограж, агуулахад барилгын засвар шинэчлэлтийн ажлуудыг хийв.

Өглөөний сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллах хугацаандаа;

  1. Эдийн засгийн форумыг зохион байгуулсан
  2. “Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө мөн” уриатай Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулсан форум

Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Санжийн Баярын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллах хугацаандаа;

  1. Оюутолгойн гэрээг байгуулахад Монголын ард түмний эрх ашгийг дээдлэн хамгаалах зүй ёсны хэрэгцээ, шаардлагын талаар иргэд, олон нийтэд зөв, тэнцвэртэй мэдээллийг хүргэх ажлыг гардан зохион байгуулсан.
  2. С.Баярын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хуулийн хүрээнд холбогдох байгууллага, яамд иргэд олон нийтэд цаг тухай бүрд нь хүргэж ажилласан.
  3. “Атрын 4-р аян”-ы удирдамж, хөтөлбөрийг сурталчлах замаар газар тариалан эрхэлдэг бүс нутгуудын ААН, байгууллага, газар тариаланчдад нэгдсэн ойлголт мэдээллийг хүргэж ажилласны үр өгөөжийг олон мянган иргэд хүртсэн бөгөөд өнөөдөр Монгол Улс хүнсний хэрэгцээт ногоогоо тариалдаг, хангадаг болж хүнсний аюулгүй байдлын баталгаа нэмэгдэж байна.

Монгол Улсын Их хурлын дарга Гомбожавын Занданшатарын зөвлөхөөр ажиллах хугацаандаа;

  1. УИХ-аар батлагдсан 400 орчим хуулиудын талаар иргэддээ цогц мэдээллийг шуурхай хүргэж, уг хуулийн хэрэгжилтэд гарч буй иргэдийн санал бодлыг судлах ажлыг УИХ-ын Тамгын газрын төрийн албан хаагчидтай хамтран зохион байгуулж байна.
  2. 2019, 2023 онуудад УИХ-аар хэлэлцэж баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах, зөвлөлдөх санал асуулгыг үндэсний түвшинд 2 удаа амжилттай зохион байгуулсантай холбоотой бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилласан логистикийн ажлыг зохион байгуулсан нь цар хүрээгээрээ түүхэнд үлдсэн томоохон улс төрийн ач холбогдол бүхий ажлын үр дүн байлаа.
  3. Монгол Улсын Их хурлыг иргэдийн төлөөллийн байгууллага болгохын тулд нээлттэй парламент болгох ажилд манлайлан оролцож, УИХ-ын дрга Г.Занданшатарын санаачилсан D-Парламент цахим платформыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцсон.
  4. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын нээлттэй сонсголыг хэд хэдэн удаа амжилттай зохион байгуулахад идэвхтэй ажиллан Хөгжлийн банк, Ногоон автобус, Эмийн чанар, стандарт, Нүүрсний хулгай зэрэг асуудлуудыг нийт иргэдэд нээлттэй хүргэдэг төрийн механизмыг бүрдүүлэхэд мэргэжлийн сэтгүүлч хүний үүднээс олон талын байр суурийг шударга мэдээлэхэд онцгой анхаарч ажилласан байна.
  5. Аливаа асуудлаар иргэд олон нийтийн гаргасан санал, байр суурь нэгдэн 100 мянган санал хүрсэн тохиолдолд УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төсөлд нэмж оруулах шинэ концепцыг хэрэгжүүлэхэд иргэдийг төртэй холбох гүүр болсон 4 дэх засаглалыг нээлттэй, шударга ажиллах боломжийг бүрдүүлж ажилласан.  

 

САЙН ДУРЫН, ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ

  1. “Нинжин сэтгэл хайр сан”-ийн хүрээнд жил бүрийн хичээлийн шинэ жилийг угтан “Өнөр бүл” хүүхдийн асрах төвийн 200 орчим хүүхдүүдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл, унших ном, спорт тоглоомын хэрэгсэл, хичээлийн цүнх, хувцасыг хандивладаг ажлыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Давхардсан тоогоор нийтдээ сүүлийн 10 жилд 3500 орчим хүүхдүүдэд тусалсан байна.
  2. Гэр хорооллын орчимд байрлалтай хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын гадна талбайд хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд “Хурд сааруулагч” хийлгэх ажлыг санаачлан, төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж хийсэн нь авто замын ослоос хүүхдийг сэргийлэх чухал ач холбогдолтой ажил болсон байна.
  3. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор сургуулийн хүүхдүүдийг автобустай болгох санаачлагыг гаргаж, нийслэлийн ерөнхий боловсролын 1 сургуулийг хүүхэд тээвэрлэх зориулалтын автобустай болгох ажлыг амжилттай зохион байгуулсан байна.
  4. Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад анхаарч, ерөнхий боловсролын сургуулиудад шүдний эмч ажиллуулах санаачилга нь амжилттай хэрэгжиж эхэлсэн байна.

 

БҮТЭЭЛ ТУУРВИЛ

  1. “Сонины зар сурталчилгааны төсвийн менежмент” -ном, 1999 он
  2. “Сонины зар сурталчилгааны менежмент” – ном, 1999 он
  3. “Чөлөөт хэвлэлийн хараат бус бие даасан түгээлтийн системийн менежмент” - ном 2002 он
  4. “Мэдээлэл харилцааны менежмент PR” - ном 2004 он
  5. “Та сонины бизнесийг сонирхож байна уу” - ном 2005 он
  6. “Сонгуулийн кампанит ажлыг амжилттай зохион байгуулах нь”- ном 2008 он